Дэлхийн хөгжиж буй улс орнууд эрчим хүчний эко хэрэглээг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчээр өрсөлдөх болжээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр 2018 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр Чили улс тэргүүлж, Энэтхэг хоёрдугаарт орсон байна. Уг судалгааг хийхдээ 80 гаруй үзүүлэлт дээр үндэслэж 103 орныг жагсаажээ.
Өнгөрсөн жил Энэтхэг улс жагсаалтын тавдугаарт орж байсан бол гурван байраар ахисан байна. Хятад 2017 оны жагсаалтыг тэргүүлж байсан ч энэ жил ухарч долдугаарт бичигджээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар 2022 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 175 гв-ыг сэргээгдэх эрчим хүчээр бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд эхний 10 байранд орсон улс орнуудыг танилцуулъя.
1. Чили
2. Энэтхэг
3. Йордан
4. Бразили
5. Руанда
6. Филиппин
7. Хятад
8. Мексик
9. Перу
10. Тайланд
Эх сурвалж: www.qz.com