СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-08

LIVE: Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч сувилагч, нийслэл хотын голомтын хавьтлуудаас 31 тохиолдол илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сүүлийн 24 цагийн дотор нийт 14225 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнд коронавирус илэрсэн. Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, бусад нь бусад голомттой холбоотой иргэдийн ар гэрээс халдвар илэрлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, бусад нь ХСҮТ, Мөнххада, Баянзүрх эмнэлэг, Ачтан эмнэлгийн гэр бүлийн хүмүүс байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,395 боллоо. Үүнээс хүн 896 эдгэрээд байгаа бол 488 хүн эмчилгээнд байна. 

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны орон сууцны нэг орцны зургаан хүн өвчилсөн байгаа. Тус дүүргийн 65, 43,57 байр гээд гэр бүлийн холбоотой халдварууд гарч байна. Уг байруудад “Ачтан” эмнэлгийн ажилтны байр байдаг бөгөөд үргэлжилсэн голомтлог байдал үүссэн. Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулахаар болсон.

Нэг орцны зургаан иргэн өвчилсний нэг тохиолдол нь Мөнгөн гүүр эмнэлгийн лаборант байсан учраас тус эмнэлэгт халдварын голомтын хариу арга хэмжээ зохион байгуулсан. Ингээд тус эмнэлгийн эмч, ажилтан эмчлүүлж байсан 141 хүнийг шинжилгээнд хамруулахад нэг эмчээс коронавирус илэрсэн.

Түүнчлэн тус орцны нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг байсан учраас тус газарт тандалт судалгаа хийсэн. Ингээд 171 хүнийг шинжилгээнд хамруулж, 20 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

“Ачтан” эмнэлэгт үүссэн голомттой холбоотойгоор тус эмнэлгийн 21 ажилтан өвчилсөн бол эдгээрийн гэр бүлийн хавьтлууд 18 хүн халдвар аваад байна. Тус эмнэлгийн тохиолдлын тоо 39 болжээ.

Ингээд ойрын 108 хавьтлыг илрүүлж тусгаарласан бол 300 гаруй хоёрдогч хавьтлыг гэрт нь тусгаарлаад байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.