СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Др.Дрегийн тархины хагалгаа амжилттай болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Америкийн хөгжмийн ертөнцийн шүтээн, домогт реппер Др.Дре энэ долоо хоногийн эхэнд тархины судасны цүлхэн буюу аневризмын хагалгаанд оржээ. .

Др.Дре “миний бие сайжирч байна. Манай багийн эмч нар надад маш сайн анхаарал тавьж байгаа. Удахгүй эмнэлгээс гарч, гэртээ харина” гэж Инстаграмдаа мэдээлжээ. Мөн тэрээр гэр бүл найз нөхөд, эмчилгээний баг, шүтэн бишрэгчид, түүний төлөө санаа тавьсан хүн бүрт талархлаа илэрхийлсэн байна.

Тархины судасны цүлхэн нь амь насанд халтай байх магадлал 40 хувь байдаг ажээ. Др.Дрегийн хагалгааг Лос Анжелесийн Чедарс Синай эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хийжээ.

Эх сурвалж: Insider, Buzzfeed

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.