СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элон Маск дэлхийн хамгийн баян хүн болов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Элон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр Жефф Безосыг давж, дэлхийн хамгийн баян хүн болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Элон Маскийн эзэмшдэг Tesla компанийн хувьцаа пүрэв гарагт огцом өссөнөөр хөрөнгийнх нь хэмжээ 185 тэрбум ам.долларт хүрчээ.

Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос 2017 оноос хойш дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа бөгөөд энэ цагаас хойш анх удаа Элон Маск Безосын байрыг эзэлж байна. Безосын хөрөнгийг 184 тэрбум ам.доллараар тооцож байгаа юм.

. Энэ нь Toyota, , Volkswagen, Hyundai, GM болон Ford компаниудаас ч өндөр үнэлгээтэй байгаа юм.

Элон Маск дэлхийн хамгийн баян эрхэм болохоосоо өмнө өөрийн Твиттер хуудсандаа хөрөнгийнхөө тэн хагасыг дэлхий ертөнцөд тулгарсан асуудлуудыг цэгцлэхэд зориулах ба үлдсэн тэн хагасыг нь дэлхий ямар нэг гадны дайралтад өртсөн үед Ангараг гараг дээр амьдарч болох хот байгуулахад зориулна гэж бичиж байжээ.

Шинжээчдийн харж байгаагаар . Хөрөнгө оруулалт, санхүүгийн Wedbush Securities байгууллагын шинжээч Даниель Ивсийн хэлснээр цэнхэр буюу ардчилсан Сенат хувьцааны үнийг өсгөж байгаа бөгөөд энэ нь Tesla төдийгүй цахилгаан автомашины салбарт тоглоомыг өөрчлөх маш том боломж гэж тайлбарлажээ. Цахилгаан болон эко тээврийн хэрэгслийн татварыг хөнгөлөх шийдвэр үүнд нөлөөлөж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ц.Болормаа
3 жилийн өмнө
150.129.143.96

Mundag hun bn amjilt husie az jargal sain saihani husie

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.