СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-08

О.Чимэдсүрэн: Нийт орны нөөцийнхөө 9.5 хувийг ашиглаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, Анагаах Ухааны Доктор, Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Чимэдсүрэн Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн: Энэ сарын 7-ны 17 цагийн байдлаар Монгол Улсад 1362 дотоодын халдвар илэрснээс 889 нь эдгэрч, ХӨСҮТ-д 232, Цэргийн төв эмнэлэг 210, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13, ЭНЭҮТ-II-т 7 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна..

ДЭМБ-аас 28 хоног халдварын голомтоос халдвар гараагүй тохиолдолд идэвхжил нь зогслоо гэж үздэг. Өнөөдрийн байдлаар идэвхжиж байгаа голомт нь Сүхбаатар аймгийн Сэлэнгэ сум байна. Тус суманд сүүлийн 16 хоног өвчлөл гараагүй явж байна.

Сэлэнгэд хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнтэй байна гэж үзэж байна. Сэлэнгэ сумын хувьд эхний ээлжид халдвар нэг хүнээс найман хүнд халдварладаг байсан бол ЭМЯ, АОК-оос хариу арга хэмжээ шуурхай авсны үндсэн дээр халдварлуулах индекс буурч голомт намжмал байдалтай байна.

ЭМЯ-аас ард, иргэддээ авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дэглэмийг мөрдсөнөөр хэрхэн үр дүн гарсан талаар товч танилцуулъя.
Тухайлбал, амьсгалын замын өвчин жил болгон өвчлөл өндөр байдаг. Тус өвчлөл 10 мянган хүн ам тутамд 2018 онд 60.4 хувьтай, .
Нөгөөтэйгүүр Засгийн газар, ЭМЯ-аас ковидтой зэрэгцэн томуу, томуу төст өвчин идэвхжихээс урьдчилан сэргийлэн 2020 онд томуугийн вакцинд 600 мянга орчим зорилтот бүлгийн иргэдээ хамруулсан нь ихээхэн үр дүнгээ өгсөн юм.


Монгол Улс өнөөдрийн байдлаар хүн амынхаа 20 хувийг буюу 600 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр нийслэлийн хэмжээнд 15191 иргэнийг PCR шинжилгээнд хамруулаад байна.
Үүнээс Баянзүрх дүүрэгт 3832, Сонгинохайрхан дүүрэгт 2832, Сүхбаатар дүүрэгт 2331, Баянгол дүүрэгт 2219, Хан-Уул дүүрэгт 2204 гэх мэт шинжилгээ хийлээ.

“Олон улсад шинжилгээнд хамруулах 4 төрлийн бодлого хэрэгжиж байна”

Дэлхийн улс орнууд Ковид-19 халдварын шинжилгээн дээр дараах 4 бодлогыг барьж байна. Нэгдүгээрт, шинжилгээний бодлогогүй, хоёрдугаарт шинж тэмдэгтэй болон зорилтот бүлгийг шинжлэх, шинж тэмдэгтэй хүн бүрийг хамруулах, дөрөвдүгээрт олон нийтэд нээлттэй буюу сайн дурын гэсэн бодлогуудыг улс орнууд өөр өөрийн онцлог, туршлага дээр үндэслэн хэрэгжүүлж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.