СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2021-01-08

Хармагтай ордын алтны нөөц 60 хувь өсөх тооцоолол гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэсэн талаар засгаас өмнө нь мэдээлсэн. Тус ордтой холбоотой нэмэлт мэдээллийг УУХҮЯ-наас өгч байна.

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын геолог хайгуулын хэсэг 2018-2019 онуудад Хармагтайн ордод эрэл-үнэлгээний ажлыг “Хойд Бүргэд” хүдрийн биет, хувирлын бүсийн хэмжээнд хийсэн бөгөөд гадаргад илэрсэн алтны агуулгыг гүнд нь үнэлэх, 1975-1976 оны зураглалын ажил, 1978-1980 оны Хармагтайн ангийн эрэл, эрэл-үнэлгээний ажлуудын үед судлаачдын тогтоосон таамаглалыг баталгаажуулах зорилгоор нийт 24 цооногийн өрөмдлөг, геологийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

“Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зөвхөн нэг хэсэг болох “Хойд бүргэд” биетэд явуулсан нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг нэгтгэж ордын исэлдсэн болон үндсэн хүдрийн биетүүдийн нөөцийн хүрээ, хязгаарт бодит (B) болон боломжит (С) зэргүүдээр.

Цаашид Овоот хярын хүдэржилтийн бүсийн бусад хүдрийн биетүүдийн хүрээнд нарийвчилсан хайгуулын ажлыг өндөр бүтээмж, шахуу төлөвлөгөөтэй үргэлжлүүлэн хийж алт болон бусад ашигт эрдэсийн нөөцийг бүрэн гүйцэд тогтоох, уг нөөцийг ашиглах техник технологийн сонголтыг хийж, ТЭЗҮ-ийг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орны өмнө тулгараад байгаа цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, арга хэмжээг боловсруулан ажиллах үүрэг даалгаврыг УУХҮЯ-нд Засгийн газраас өгөөд байна гэв.

Засгийн газраас өгсөн мэдээллээр тус ордын үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц  60 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөл гарсан.

Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх аж.

 

 0  0

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.