С.Эрдэнийн удирдаж буй Ардчилсан намаас өнөөдөр мэдэгдэл гаргаж "Тус намын 1117237845 дугаартай тамгыг хүчингүй болгосныг өдрийн сонинд зарласан. Иймд Ардчилсан намын төв байр УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Гэндэнгийн гудамж"-нд байрлаж байна хэмээжээ.
Энэ нь хуучнаар Ардчилсан намын төв байр буюу Шонхор тауэр бөгөөд өдөр тутмын сонинд зарласнаар тамгыг шинээр хийлгэх эрх үүсдэг билээ.
Харин үүнийг үгүйсгэж, "Бодь цамхаг"-т байрлах Ардчилсан намын хуульч Т.Мөнх-Оргил "Тамгатай холбоотой асуудал дээр хууль бус шийдвэр гаргасан этгээдүүдийг АТГ-т өгсөн. Улсын дээд шүүхийн вэб сайтад намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсэн байгаа" хэмээлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "УДШ-ийн вэб сайт дээр алдаа гарсныг эрх бүхий хүмүүс нь залруулна" гэж мэдэгдсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.