УОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өглөө.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд 37 тусгаарлах байранд 1708 иргэн байгаа. Улсын хэмжээнд 670 иргэн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтад байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг хүсье.
Улаанбаатар хотод "тэг зогсолт" хийх талаарх мэдээлэл нийгэмд тархсан. “Нэг өрх-Нэг шинжилгээ гэсэн уриан дор шинжилгээг иргэдээс авч байгаа. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 410 мянган өрхөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулах судалгаа хийж байна. Түүнээс биш удирдлагын түвшинд Улаанбаатар хотод "тэг зогсолт" хийх асуудал яригдаагүй тул иргэд сандарч үймэхгүй байхыг зөвлөж байна. Улаанбаатар хотод "тэг зогсолт" хийх хүндрэлтэй, боломжгүй зүгээр судалгаа хийж байгаа” юм гэдгийг танилцуулав.