Энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр болсон талаар Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ удаагийн нислэгээр 11 дүгээр сард тусгай үүргийн нислэгээр ирээгүй тэргүүн ээлжид ирэх хүсэлтэй 150-160 иргэн ирнэ. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 6787 иргэн байна. БНСУ-аас 4692 иргэн ирэх хүсэлтэй байгаагаас нэн яаралтай 1500 иргэн ирэхээр байгаа. Иргэдийн санал хүсэлтийг тухай бүрт нь хүлээн авч байгаа. БНСУ-д байгаа иргэддээ анхааруулж хэлэхэд Элчин сайдын яамны үүдэнд цуглахгүй байхыг хүсэж байна. Тус улсаас гамшгаас хамгаалах дэглэмийн хүрээнд таваас дээш иргэд олноор цуглахгүй байх шийдвэр гараад байгаа.
Энэ сарын 6-нд ачаа тээврийн онгоцоор иргэдийг авчирсан гэх мэдээлэл гарсан. МИАТ компанийн энэ нислэг, ачаа тээврийн нислэг байгаагүй. Харин АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ дипломат ажилтнуудаа тээвэрлэх ажлыг хийхдээ МИАТ-ын онгоцыг хөлсөлсөн гэв.
АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу МИАТ компанийг дэмжин тусгай үүргийн нислэг үйлдсэн байгаа. Уг нислэгээр АНУ-ын Элчин сайдын яамны 30 ажилтан, НҮБ-ын гурван ажилтан, манай улсын таван иргэн ирсэн.
Манай улсын таван иргэнийг уг нислэгээр авчрахыг АНУ-ын талд хүсэлт гарган авчирсан байгаа. Тухайлбал, 12 дугаар сарын 25-нд Сөүлээс АНУ руу зорчих хүсэлтэй нэг иргэн байсан бөгөөд тодорхой зөрчлийн улмаас хилээр нэвтрүүлээгүй арав гаруй хоног тус улсын онгоцны буудал дээр гацсан байсан. Түүнчлэн хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлэхээр явсан иргэнийг хүргэж өгсөн эмч гэх мэт нэн ирэх шаардлагатай иргэдийг авчирсан. Нийт 38 хүн ирснийг Kempinski зочид буудалд тусгаарласан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тиймэл байлгүй дээ хаанаас л со гоос ирэх хүнээ хаяаад хэдхэн хүн хулгаагаар аваад ирэхгүй байлгүй дээ худал цуурхал хэрээс хэтрээд байх юмаа
Энэ нөхөр улайхгүй худла
Энэ нөхөр улайхгүй худлаа ярьдаг.Франкбуртэд орхиод ирсэн иргэний талаар улайхгүй худал яриад байсан.юу ч гэж худлаа ярьж магадгүй.Итгэхгүй бга.
Монголчууд нь цаана чинь бас хүсэлт тавиад бгаан биш үү? адилхан л хүн биздээ .
Үнэн биз цаана чинь 56 хүн ирсэн гэлцээд байна шүү
Энэ хэцүү худалч хулгайч