АНУ-ын Конгрессийн байр Капитол Хилл Дональд Трампын дэмжигчдийн халдлагад өртсөн боловч Конгресс хуралдаанаа үргэлжлүүлэн, шийдвэрээ гаргалаа. Конгрессийн дээд доод танхимын гишүүдийн хамтарсан хуралдаанаар Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдены ялалтыг баталгаажууллаа. Ингэснээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч энэ сарын 20-ны өдөр тангаргаа өргөх зам шулуудав.
Харин үймээн самуун гарахаас өмнө ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан Ерөнхийлөгч Трамп энэ удаад тахимаа өгсөн гэдгээ мэдээлжээ. Түүний албан ёсны хаягийг Твиттер, Фейсбүк хуудсуудад хаасан тул тэрээр хэвлэлийн төлөөлөгчийнхөө хаягаар дамжуулан мэдэгдэл хийсэн байна.
Дональд Трамп “Ерөнхийлөгчийн түүхэн дэх хамгийн эхний бөгөөд агуу дөрвөн жилийн хугацааг өндөрлүүлэх болсноо мэдэгдэж байна. Би сонгуулийн үр дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч нэгдүгээр сарын 20-ны өдөр дүрэм журмын дагуу эрх мэдлээ шилжүүлэн өгнө” гэжээ.
Эх сурвалж: ВВС, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.