Францын зочид буудлын эзэн, саятан эмэгтэйг хулгайлсэн хэрэгт холбоотой шүүх хурал эхэлж, түүнээс мэдүүлэг авахаар болжээ.
Каннд байдаг таван одтой Гранд зочид буудлын эзэн 80 настай Жаклин Вейракийг 2016 оны аравдугаар сард Ницца хот дахь гэрийнх нь гадаанаас хулгайлсан юм. Хоёр хоногийн дараа түүнийг машин дотор хүлүүлсэн, амаа таглуулсан байхад нь олж байжээ.
Уг хэрэгт 13 сэжигтэн татагдсан бөгөөд сэжигтнүүдийн дунд итали зоогийн газрын эзэн, Британийн халагдсан цэрэг, хувийн мөрдөгчид багтжээ. Уг хэргийн шүүх хурал энэ долоо хоногийн даваа гарагт эхэлсэн байна. Пүрэв гарагт хохирогч эмэгтэй мэдүүлэг өгөхөөр төлөвлөжээ. Шүүх хурал энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх ажээ.
Хатагтай Вейрак нь Ницца хот дахь Ла Резерв зоогийн газрыг мөн давхар эзэмшдэг байна. Хэргийн гол сэжигтэн тус зоогийн газар менежерээр ажиллаж байсан Жузеппе Серенаг гэж үзжээ. Тэрээр эмэгтэйг барьцаалан 5 сая еврогийн барьцаа авч түүгээрээ шинэ зоогийн газар нээхээр төлөвлөж байсан гэж таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.