СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-07

ХХМТГ: Жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүүд хариуцлага тооцох болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хатуу хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа бөгөөд агентлаг дээр ажиллах нэн шаардлагатай албан хаагчдын автомашинд QR код олгосон билээ.
Харамсалтай нь жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү нь өөр дээрээ авсан QR кодоо бусдад ашиглуулсан зөрчил гаргасан тул байгууллагын зүгээс тус ажилтанд хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү нь тус газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжээд буй энэ үед гамшгийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа юм хэмээн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар.

талаар мэдээлэл цацагдсан тул жүжигчин А.Ганчимэг фэйсбүүк дэх өөрийн хуудастаа дараах тайлбарыг оруулжээ

Тэрбээр "QR кодоор хөдөлгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. /. Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдэгээ болиод жоохон шүүлтүүртэй хандвал зүгээр юмуу л гэж бодож байна даа. Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
122.201.26.172

жүжигчний дүү байна уу гуйлгачны дүү байна уу хувь хүн юм байгаа биздээ, яах гэж өөр хүний нэр хүндийг хавчуулаад байгаамбэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.