"Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаагаас үүдэн маргаашнаас тэг зогсолт хийх гэж байна" гэх мэдээлэл иргэдийн дунд гарч эхэллээ. Бүр зарим байгууллагууд ажилчдадаа "ажил дээрээ хонох бэлтгэлээ базааж ирээрэй" гэх мэтийн үүрэг даалгавар ч өгчээ.
Гэвч уг асуудалд Засгийн газар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Одоогоор Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс "тэг зогсолт хийнэ гэсэн мэдээлэл худал" хэмээн үгүйсгээд байна.
Мөн ЭМЯ-наас 11.00 цагт өгсөн мэдээлэл дээрээ тэг зогсолт хийх санал гаргаагүйгээ онцолсон.
Юутай ч уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд Засгийн газар яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар "0 зогсолт хийж халдварын тархалтыг тогтоон барина гэвэл 400 000 өрхөд шинжилгээг хэрхэн шуурхай хийх вэ" гэдэг тооцооллыг ярьж байгаа мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.