СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-07

Улаанбаатар-Налайх чиглэлд PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Налайх дүүргийн Онцгой комиссоос Улаанбаатар-Налайх чиглэлд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн бүрийг 72 цаг тутамд PCR шинжилгээ өгүүлж, нэвтрүүлэхээр болжээ.

Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт зорчиж байгаа зөвшөөрөгдсөн чиглэлийн
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүргүүдэд ковид-19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавих юм.
Иймд иргэд та бүхнийг Улаанбаатар-Налайх чиглэлд аль болох зорчих хөдөлгөөн хийхгүй байх, албан хаагчдын шаардлагыг хэрэгжүүлэн, халдвараас өөрийгөө болон гэр бүлээ, дүүргийн нийт иргэдээ хамгаалахад иргэний үүргээ биелүүлэн, гэртээ байхыг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.