СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-07

С.Одонтуяа: Улс төрийн нөлөө орсон тохиолдолд л хүний эрх зөрчигдөж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11, 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Би цагаатгалын комиссын даргын хувьд маш олон хэлмэгдлийн хэргүүдтэй танилцаж байна. Энэ хэргүүдэд улс төрийн нөлөө хамгийн их орсон байдаг. Улс төрийн нөлөө орсноор хүний эрхийг зөрчсөн хэлмэгдүүлэлт бий болдог.

. Эрүүгийн хуулийн эрхзүйн байдлыг дордуулах замаар хуулийг буцаан хэрэглэх нь хууль ёсны хэлмэгдүүлэлт үүсэх үндэслэлийг тавина.

2017 онд буруу алдаа гаргаад түүнийгээ засахын тулд бантан хутгасан. Сүүлдээ Үндсэн хуулийн цэцийг буруутгах ямар ч шаардлага байхгүй. Хариуцлагатай хандахгүй бол хүний эрхийн ноцтой зөрчил болно шүү. Жишээ нь Хрушевын үед валютын арилжаа хийсэн гэж хэдэн залууд найман жилийн ял өгөөд хоригдож байх үед нь нэмж 15 жил, сүүлдээ цаазаар авах ял өгсөн. Түүхэнд шившиг болсон. Монгол Улсад ийм жишиг гарах вий. 

Хүний эрхийн үндэсний комиссийн гаргасан шийдвэрийг хүндэтгэж үздэг. Тэд цэцийн дүгнэлттэй ижил шийдвэр гаргаж. Улс төржихгүйгээр хүний эрх эрх чөлөөг дээдэлмээр байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Д Пүгэвсүрэн
4 жилийн өмнө
203.91.115.47

37 оны хэлмэгдүүлэлтээр өвөө маань буудуулсан одоо цагаадгахуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.