СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-07

Д.Нарангэрэл: Хүн болгон халдварт өртөх өндөр эрсдэлтэй үед ирээд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2021.01.07/ ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл: 

-Шинээр илэрсэн тохиолдлууд нь өнгөрсөн өдрийнхөөс 28-аар буурсан үзүүлэлт байна. Улсын хэмжээнд 540 иргэн шинжилгээнд хамрагдсан байна. ЗӨСҮТ-өөс 2360 м.кв талбайд халдварын эцсийн халдваргүйтгэл хийж дууссан. Мөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт орчимд уртын тээвэрт явж буй жолооч нарыг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байна. Улсын хэмжээнд 4336 хүнд коронавирусийн талаар мэдээлэл, эрүүл мэндийн зөвлөгөө авсан байна. 

Хүн амын дунд эх үүсвэр тодорхойгүй халдвар гарч байна. Тийм учраас хүн болгон коронавирусийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй үед ирээд байна. Бид бүхэн сонор сэрэмж, хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй байна.  

Тиймээс дэлхий нийтэд хэрэгжүүлж байгаа "Гурав байх зарчим"-ыг танилцуулъя.

Нэгдүгээрт, Зайгаа барих зарчим. Гэр орон албан байгууллагад хоёр цаг тутамд агаарын солилцоо оролцуулах, шинж тэмдэгтэй хүнийг тусдаа байлгах, бие биенээсээ зайгаа барьж, гар барин мэндлэхгүй байх. 

Хоёрдугаарт, Цэвэр байх зарчим. Хүн бүр өөр өөрийн аяга таваг хувцас хэрэглэлтэй байх. Хүний гар хүрдэг бүх зүйлийг цэвэрлэж, угааж, халдваргүйжүүлэх шаардлагатай..

Гуравдугаарт, Сэрэмжтэй байх зарчим. Хүн болгон ӨНДӨР СОНОР СЭРЭМЖТЭЙ байх шаардлагатай байна. Өөрийн болон хамт ажиллаж байгаа хүмүүсийн биеийн байдлыг хянаж байх хэрэгтэй. Хэтэрхий унтамхай болох, халуурах, амт үнэр мэдэхгүй байх зэрэг шинж тэмдгийг ажиглах хэрэгтэй. Мөн гэр орондоо амьсгалын замын халдвартай хүмүүсийг боломжоороо тусгаарлах хэрэгтэй. Урьд урьдынхаасаа илүү бие биедээ анхаарал тавих хэрэгтэй юм. 

Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн "Голомт" банкны салбар болон "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн бол яаралтай өөрийн харьяаллын цэгт очиж шинжилгээнд хамрагдаарай" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.