Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12200 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирусийн халдвар батлагдаад байна.
Тухайлбал, “Ачтан” эмнэлгийн гэр бүлийн хамаарал бүхий арван иргэн, БЗД-ийн голомтоос улбаатай гэр бүлийн хүн 2, Голомт банкны теллерээс нэг тохиолдол илэрлээ.
Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн Голомт банкны салбараар 12 дугаар 28-ноос хойш тус банкаар үйлчлүүлсэн иргэд харьяа дүүргийн шинжилгээний цэгт хандахыг зөвлөж байна.
Нийслэл хотын голомт нийт 540 боллоо. Нийт 1362 тохиолдол батлагдаад байна.
Улаанбаатар хотод ард иргэдийн дунд коронавирусийн халдвар тархаад байгаа тул иргэд гадуур гарахгүй байхыг зөвлөж байна. Коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтал 1080 байгаа бол хоёрдогч хавьтал 1800 байгаа юм.
Нийслэл хотод эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илрээд байгаа тул хүн хоорондын зайгаа барих, гэр орон, албан тасалгаандаа агааржуулалт хийх, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.