СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-07

ЧУУЛГАН: Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах хуулиа УИХ хамгаалж үлдэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11, 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн юм.

2017.07.01-нээс 2020.01.10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох вэ гэдэг аргачлалыг шинээр тогтоосон. Яллагдагчаар татсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан. Одоо энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байсан. Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр сөрөг хүчний гишүүд энэ байр суурийг эсэргүүцсэн. 

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээх авах эсэхээс санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонхын саналаар хөөн хэлэлцэх хугацааны тухай ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл 

Сурталчилгаа
  • 2021-01-07 11:50

    Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байна

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хийв.

    2021-01-07 10:30

    МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг томилов

    УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн онд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн.

    Ажлын хэсэг Улсын Их Хурлаас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж, хамгийн олон санал авсан  Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор чуулганы нэгдсэн хуралдаанд оруулжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.

  • 2021-01-07 10:30

    2021-01-07 11:50

    Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байна

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хийв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.