СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Капитол Хилл халдлагад өртсөний дараа зарим албан тушаалтныг огцруулахаар яригдаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжигчдэдээ хандан “сонгуульд хэзээ ч ялагдал хүлээхгүй” гэсэн мэдэгдлийг хийсний дараа Конгрессийн дээд, доод танхимууд байрладаг түүхэн барилга Капитол Хилл жагсагчдад эзлэгдсэн.

Тус барилга нь 1812 оны дайнаас хойш анх удаа халдлагад өртөж, цонх хаалга нь эвдэрч, гадны хүчинд автаж эзлэгдэж буй явдал гэдгийг онцолж байна.

Трампын дэмжигчдийг дайрах үед Капитолд Конгрессийн гишүүд өнгөрсөн 11 дүгээр сарын гуравны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эцэслэн батлах санал хураалтыг явуулж эхэлж байсан юм. Жагсагчдыг дайран орж ирэх хүртэл ердөө 12 санал авч амжсан нь бүгд Трампад өгсөн байжээ.

.

Хэдийгээр Капитол Хилл жагсагчдын дайралтад өртөж хурал завсарлаж, Конгрессийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн боловч Үндэсний гвардын 3,000 орчим цэрэг ирж жагсагчдыг тараасны дараа хурлаа үргэлжлүүлж эхэллээ.

Капитолд болсон жагсагчид болон хэв журам сахиулах цагдаа нарын мөргөлдөөний үеэр нэг эмэгтэй амь насаа алдаж, багадаа 10 гаруй хүнийг баривчлан саатуулж, таван ширхэг галт зэвсэг хурааж авсан байна.

Маш өндөр хамгаалалттай байх ёстой түүхэн барилга халдлагад өртсөний дараа Ерөнхийлөгч Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай яригдаж эхэллээ. Одоогоор тэргүүн хатагтай Меланиа Трампын ажлын албаны ахлах Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч асан Стефане Гришамыг бослоготой холбогдуулан ажлаас нь халлаа.

Вашингтонд хөл хорио тогтоосон бөгөөд Твиттер 12 цагийн турш Трампын албан ёсны хаягийг хаасан байна.

Уг бослогын дараа Трамп дахин видео мэдэгдэл гаргаж цахим орчинд байршуулсныг зарим платформууд устгажээ. АНУ-тай ойрын холбоотой дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд бослогыг хурцаар шүүмжлэн буруутгаж байна.

АНУ-ын дараагийн Конгрессийн гишүүдийг сонгох санал хуудсыг тоолж, сүүлд авсан мэдээллээр Жеоржиа мужийн санал хураалтын дүн гарснаар Сенатын танхимд Ардчилсан намынхан дийлэнхийн суудал эзлэхээр болж байна.

Эх сурвалж: ВВС, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.