Ковид-19 коронавирус дэлхий даяар тархаж 86 сая гаруй хүн өвчилж, хоёр сая орчим хүн амиа алдсан ч Умард Солонгос улсад огт илрээгүй гэж мэдээлээд байгаа. Гэвч дэлхийн бусад улс орнууд Умард Солонгост халдварын тохиолдол илрэхгүй байх боломжгүй гэж сэрдэж байгаа.
Жилийн өмнө коронавирусийн халдвар илэрсэн даруйд тус улс хилээ хааж хатуу хориг тавьсан. Халдвараас сэргийлсэн хатуу чанга дүрэм журмыг ард иргэдэд мөрдүүлж, заавар зөвлөмжийг дагаагүй хоёр хүнийг цаазаар авсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Халдварын тархалт хяналтаас гарсан тохиолдолд Умард Солонгосын эрүүл мэндийн салбарын хүчин чадал ачааллаа дийлэхгүй нуран унах тул урьдчилан сэргийлэх хатуу чанга арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал гэж шинжээчид тайлбарлажээ.
Умард Солонгосын Хөдөлмөрчдийн нам түүхэндээ найм дахь удаагаа намын их хурлаа зохион байгуулж байна. Ким Жон Ун төрийн хэргийг удирдаж эхэлснээс хойш хоёр дахь удаагаа болж байгаа учир их хурлыг хойшлуулахыг хүсээгүй гэж үзжээ. Гэвч цар тахлын үед 5,000 хүнийг нэг дор цуглуулсан нь өндөр эрсдэлтэй юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.