Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэн, шинжээчдийн тусгай баг олон сар үргэлжилсэн хэлэлцээрийн дараа БНХАУ-ын Ухань хот руу нэвтрэх тохиролцоонд хүрсэн юм. Шинжээчдийн баг ойрын хугацаанд Хятад руу нэвтрэх ёстой байсан ч татгалзсан хариу авчээ.
Тусгай багийн хоёр гишүүн хэдийнээ Уханьд очих аяллаа эхлүүлсэн байсан ч нэг нь буцаж ирсэн ба нөгөө нь дамжин өнгөрөх гурав дахь улсдаа гацсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Хятадын тал визний зөвшөөрөл олгох тал дээр асуудал үүсгэжээ.
Ковид-19-ийн халдвар Ухань хотод, тэр дундаа амьтны зах дээрээс анх илэрсэн гэж үздэг тул олон улсын шинжээчдийн баг ажиллаж, үүсэл гарлын талаар мэдээлэл цуглуулах нь нэн чухал байсан юм.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Хятад улс шинжээчдийн багийн хоёр гишүүн аль хэдийнээ аялалд гарсан байхад эцсийн мөчид зөвшөөрөл олгоогүйд тун сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ удаагийн томилгоо, үүрэг даалгавар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага төдийгүй олон улсын эмч мэргэжилтнүүдийн багт нэн чухал байсан гэдгийг онцлон Хятадын эрх баригчидтай холбогдож энэ талаар байр сууриа хэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 10 гишүүнтэй олон улсын багийг Ухань руу илгээж Ковид-19 чухам ямар замаар яаж хүнд халдварласан болохыг тогтоохоор оролдсон. Тохиролцоо ёсоор судалгааны багийн ажил 2021 оны нэгдүгээр сард эхэлнэ гэж Гебрейесус мэдэгдэж байсан юм.
Ковид-19-ийг амьтнаас хүнд халдварласан гэж таамаглаж байгаа. Гэвч үүсэл гарал нь одоо ч маргаан дагуулсан хэвээр, ойлгомжгүй үлдсэн. Зарим судлаачид хар зах бол вирусийн анх үүссэн газар биш, ердөө тэнд тархсан гэж үзсэн. Мөн нэгээхэн хэсэг нь уг вирус сарьсан багваахайн биед олон арван жилийн турш хадгалагдсаар ирсэн гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
коронагийн өлгий нутагт нуух юм их байгаа байлгүй ха ха ха
Хятадыг бөмбөгдөөд энэ хорвоогоос байхгүй болгочих улс байхгүй юу муу бүхэн хужаагаас гардаг