Налайхчууд -30 хэмийн хүйтэнд шинжилгээ өгөх гэж өдөржин дугаарлаж байгааг бид газар дээрээс нь шууд дамжуулан үзүүлж байна.
Шилжилт хөдөлгөөн болон эмнэлэгт сахиур хийхэд шинжилгээний бичиг шаардлагатай гэсэн тул иргэд дугаарлан зогсож байгаагаа өгүүлж байв. Гадаа -30 хэмийн хүйтэнд дугаарлан зогсоож байгаа нь иргэдэд хүндрэлтэй байна. Иймд дулаан газар дугаарлуулж, шинжилгээ авч болох эсэхийг холбогдох хүмүүст нь уламжлахыг хүслээ.
Мөн, шинжилгээний хариуг 48 цагаар тогтоосон нь холын замд гарах иргэдэд хүндрэлтэй байдал бий болгожээ. Үүнээс үүдэн олон дахин, ойр ойрхон шинжилгээ өгөх нөхцөл үүсээд байгаа талаар иргэд ярьсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.