Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавируст цар тахлын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулаад Англи, Шотландын нутаг дэвсгэрт хөл хорионы хатуу чанга дэглэмийг долоон долоо хоногийн турш хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан.
Тэгвэл эрүүл мэндийн салбарын ахлах мэргэжилтэн Крис Витти Английн нутаг дэвсгэрт амьдарч байгаа 50 хүн тутмын нэг нь коронавирусээр халдварласан гэдгийг мэдээллээ. Түүний үргэлжлүүлэн хэлснээр өнгөрөгч оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд Их Британи даяар коронавирусийн халдварын тархалт 70 хувиар нэмэгдсэн байна.
Засгийн газрын мэдээллээр 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 100,000 хүн тутамд коронавирусийн халдварын 287 тохиолдол бүртгэгдэж байсан бол 30-ны өдөр 100,000 хүн тутамд 500 орчим тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй зэрэгцэн цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо өсөх хандлагатай гэдгийг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.