СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-06

LIVE: Н.Тавинбэх: Цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг нэг зураг авч тавиад харлуулдаг үйлдлээ болимоор байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр Тавантолгой түлш ХХК-ийн нөхцөл байдалтай танилцлаа.

Тэрбээр "Цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг нэг зураг авч тавиад харлуулдаг үйлдлээ болимоор байна" хэмээлээ. Харин стандарт алдагдаж, жижиг, том хэмжээтэйгээр үйлдвэрлэж байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад Тавантолгой түлш ХХК-ийн борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа "Сайжруулсан түлш ширхэгээр биш килограммаар савлагддаг. Ямар ч стандарт алдагдаагүй. Түлшний том жижиг хэмжээ нь дамжлагаар гарч байгаа хэвнээсээ л шалтгаалдаг" гэв. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: 

-Нийслэлийн сайжруулсан шахмал түлшний хангамжийг хэвийн байлгахын төлөө хэрхэн ажиллаж байгааг та нар газар дээр нь харлаа. Тийм учраас ямар нэг худал мэдээлэл ерөөсөө хэрэггүй. Энэ үйлдвэр, энэ үйлдвэрийн хамт олон 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Бүх юм хэвийн явагдаж байгаа. Нэг сайжруулсан түлшний уут хаанаас ч юм олж ирчихээд зураг аваад олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байдаг бол маш буруу юм. Би олон удаа хэлж байгаа. Сошиалаар явсан мэдээ болгон үнэн биш. Тиймээс өнөөдөр нэгдүгээрт, энэ ажилтай танилцах, хоёрт, буруу зөрүү мэдээллийг хэвлэлээр дамжуулж зөвөөр ойлгохыг хүсэж байна. Товчоогоор иргэд орон нутаг руу сайжруулсан түлшийг гаргаж байгаа нь маш буруу. Энэ асуудал дээр цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байгаа. Нэг айлд долоо хоногт зургаан шуудай түлш өгч байгааг нэмэгдүүлэх боломжгүй. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа:

-Өнгөрсөн жил 342 борлуулалтын цэг ажиллаж байсныг энэ жил 679 болгож нэмэгдүүлсэн. Энэ нь өмнөх жилээс 95 хувиар өсгөсөн үзүүлэлт юм. Борлуулалтын цэгүүдийн нөөцийг тасралтгүй нийлүүлж ажиллаж байна. Шуудай нүүрс 25кг хэмжээтэй савлагддаг. Гэхдээ нэмэх, хасах 1 кг хэлбэлзэлтэй байдаг. Дийлэнхдээ 1кг илүү савлагддаг. Нүүрсний том, жижгийн хэмжээ бол гарч байгаа дамжлагын хэвнээс шалтгаалж өөр байгаа. Гэхдээ ямар ч стандарт, жин алдагдаагүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.