Ардчилсан намын албан ёсны дарга С.Эрдэнэ NTV телевизийн “Улаанбал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.
1. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулах ямар ч боломжгүй байсан. Гэхдээ яагаад ч юм тэд үнэмлэхүй олонх болчихсон.
2. Би АН-ын даргаар ажиллах хугацаандаа фракц төвтэй бус, гишүүн төвтэй нам болох реформыг хийж чадсан.
3. Би АН-ын дарга болсноос хойш дөрөвхөн сарын дараа өөрийнхөө намыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулж чадсан. Тэр сонгууль болох үед МАН-ынхан УИХ-д 65 суудалтай. Бүх цагдаа, тагнуулыг гартаа авчихсан, урлаг соёл, хошин урлагийнхныг (Жүжигчин Хүрлээгээс бусад) хүртэл өөртөө базчихсан байсан хүч тэнцвэргүй тулаанд бид итгэл төгс ялж чадсан.
4. АН-ынхан 65 суудалтай үнэмлэхүй олонх намын Засгийн газарт хариуцлага тооцож, 2017 онд огцруулсан явдал бол “боломжгүй зүйлийг боломжтой болгож чадсан” онцлох гол ажил минь байсан.
5. АН дэмжсэн учраас л У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. Бид дэмжээгүй бол тэр Ерөнхий сайд болохгүй байсан.
6. У.Хүрэлсүхийн Засгийн газар бидний санаанд нийцтэл ажиллаж чадаагүй учраас түүний Засгийн газрыг огцруулах саналыг гаргаж байлаа. Гэвч Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон гурван гишүүн намаасаа урвасан учраас, намынхаа удирдах байгууллагын шийдвэрийг дагаагүйн улмаас бид У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж чадаагүй.
7. АН-аасаа урвасан гурван гишүүнд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс дэмжлэг үзүүлж, чиглэл өгснийг сүүлд мэдсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн юм билээ.
8. АН-аас урвасан гурван хүний нэг нь Элчин зөвлөх болж, нөгөөх нь Элчин сайдад яригдаж, үлдсэн нь өчнөөн олон тэрбумын тендерээр шагнуулчихсан тарвалзаад амраад хэвтэж байна.
9. Надад итгэсэн АН-ын 200 гаруй мянган гишүүний итгэлийг би алдаагүй. Гэхдээ надад алдаа байсан учраас улстөрийн намуудын хуйвалдааны улмаас намаа ялуулж чадаагүй.
10. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн дэнчин, урьдчилгаа татвар авах саналыг би биш ҮБХ-оос гаргасан. Миний хувьд 50 саяын дэнчин авъя гэдэг санал гаргатал заалнаас 100 сая болгох нь зүйтэй гээд өөрчилсөн.
11. АН-аас нэр дэвшихээ илэрхийлж 100 сая төгрөгийн дэнчин төлсөн хүмүүсийн мөнгийг буцааж өгөх боломжгүй. Тэр мөнгийг юунд зарцуулсан бэ гэдэг тайланг нь ил тод тавих албагүй. Гэхдээ үзье гэсэн хүнд нээлттэй.
12. Урьдчилгаа төлбөрөө төл гэж хэнийг ч албадаагүй. Тэр мөнгийг буцааж өгөхгүй гэдгийг мэдсээр байж төлчихөөд олон юм ярих шаардлага байхгүй.
13. Би 2020 наймдугаар сарын 26-ны өдөр АН-ын их хурлыг хийх товыг гаргаад, тэрхүү их хурлаар дараагийн дарга сонгогдох хүртэл АН-ын даргын түр эрхийг Ц.Туваанд шилжүүлсэн. Гэтэл тэр хүн намын их хурлыг хойшлуулж будлиантуулсан.
14. Ц.Туваан бол огцорсон дарга. Тийм атлаа яахлаараа өөрөө өөрийгөө АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилдог юм. Хүчин төгөлдөр бүх шийдвэрийг хойшлуулаад орон нутгийн сонгуульд ордог тэр ер нь хэн юм.
15. Би 31 жил АН-ын төлөө зүтгэсэн. Тиймээс харсаар байгаад намаа, ардчиллаа самруулахгүй.
16. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал босох үеэс эхлэн намайг, манай намыг харлуулах ажил эхэлсэн.
17. Надад Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулах боломж байсан. Би гэхдээ тэгээгүй. Нойртой нойргүй зүтгэсээр байгаад ялуулсны хариуд С.Эрдэнэ шиг муу хүн байхгүй болж дууссан.
18. Х.Баттулга гэдэг хүнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэхийн тулд саяны их хурлыг хийсэн. Тэр хүн ганцхан өөртөө зориулсан заалтыг дүрмийн өөрчлөлтөд тусгуулсан.
19. Улсын Дээд шүүх Улстөрийн намын тухай хууль болон АН-ын дүрмийг ноцтойгоор зөрчиж Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэн.
20. Улсын Дээд шүүх энэхүү хууль бус шийдвэрийг гаргахад Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлсөн.
21. Улсын Дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх ёсгүй.
22. Би АН-ыг намын байрнаасаа огт хөөгөөгүй. Гэнэт л нэг өдөр пижигнээд явчихсан. Та нар хаашаа нүүх гэж байгаа юм гэтэл Л.Болдын байр руу нүүж байгаа гэж хэлсэн. АН-ын самарсан, унагаасан, ялагдуулсан Л.Болдын байр руу шүү.
23. Би АН-ын дарга болмогцоо өөрийн хүүхдүүдийнхээ эзэмшилд байсан байр руу намынхаа аппаратыг авчирсан. АН-ыг байртай болгох гэж нэлээд явсан боловч чадаагүй.
24. Би 31 жил ардчиллын төлөө хоёргүй сэтгэлээр тэмцсэн. Намдаа ч тэр, төрд ч тэр учруулсан хохирол байхгүй.
Хүн нь байвал хэрэг нь олдоно гэгчээр өнөөдөр хэн дуртайгаа хэлмэгдүүлдэг болсонд эмзэглэж явдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ардчилсан нам Эрдэнийн хувийн компани юм бна ш дээ.
Энэ хэцүү үед Эрдэнэ л орхидоснуудтай тэмцэж чадна даа Дахиад намыг дарга болох ёстой хүн
Эрдэнэтэйгээ хамт шоронд нэг нааран дээр хамт хэвт.
Hor nairuuldag battulgaasa sal tegj baij tsevershih yum bishuu
Баттулга, эрдэнэ хоёроос хоёулангаас нь салах хэрэгтэй.
Монголд эрдэнэ шиг цайчихсан хулгайч байхгүй шүү, олон зуун саяар нь дээрэмдчихээд ёстой цайчихсан хулгайч юмаа чи ч олон хүний хараал хүрнэ дээ.
Эрдэнэ бол төгс хулгайч
Бах мэлхий одоо үхэх дөхөж байгаа ер нь.
Naad bahaasaa sali jadaagui bil jihi ni
Naad bahaasaa sali jadaagui bil jihi ni
Иргэдийн НД-ын мөнгө хаачсан бэ?
Эрдэнээ л энэ намыг ялагдуулсан ш дээ.Өөр хэнээс ч шалтаг шалтгаан хайгаад нэмэргүй
Энэ хүнийг цэрэг алсан эхнэр үхсэн, өөрийнх нь хулгайг илчилсэн Болормаа сэтгүүлч гадны нөлөөтэй үхсэн гээд дан үхэл ханхлуулж явдаг сонин
erdene zugeer l ajillaa uuruu ugcun tanaic olonii hel am xazaaicn bn bur ylc turuuc ybcn der baih togloomin gadna bcn dr AH ene chigerei baivl hezeech nar uzehgui buh zuilee 00 c ehleh hergtei ter ih idej uucn buh humuucee ene namaac huuj ybuullahgui bol ene namin ner cergehgui shuu bidit unen ene
Battulga Erdene 2oosoo sal ali ni ch hereggvi garuud
Эрдэнэ бол эхнэрээ цонхоор шидэж хороосон мөн чулуугаар нэгэн залууг цохиж алсан АЛУУРЧИН, нийгмийн даатгалын сангийн мөнгийг цөлмөсөн ХУЛГАЙЧ, хүү нь гадаадад буй иргэдийнхээ эмзэг сэтгэлээр дөрөөлөн улс төр хийгч ХУДАЛЧ ЖУЛДРАЙ, охин нь хуучин элеваторыг шинийн үнээр тендерээр шахаж хулхидсан ЛУЙВАРЧИН.