Налайх дүүргийн Ардчилсан намынхан мөн "Хотынхондоо хониор тусалъя" 2-р аянд нэгдэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг сурвалжиллаа.
Тус дүүрэгт амьжиргааны түвшнээс доогуур орлоготой нийт 1290 өрх байна гэсэн судалгааг гаргасан байна. Эндээс 500 орчим өрхөд мах тараахаар төлөвлөжээ. Яг одоо тус дүүргийн АН-ын үүрийн дарга нар судалгаагаа үргэлжлүүлэн хийж байна. Судалгаагаа гаргаж дуусгаад Цагаан сарын өмнө махаа тараах ажлаа эхлүүлнэ гэв. Эхний аянаар тус дүүрэгт нийт 250 өрхөд хүнсний бүтээгдэхүүн тараажээ.
Үүний дараагаар "Малчдадаа тусалъя" 3-р аяныг зохион байгуулна. Энэ судалгааны хүрээнд Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтарч нэмнээ оёулах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.