СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгт өргөн хүрээг хамарсан баривчилгаа явуулав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын Засгийн газрын өнгөрсөн зун батлан хэрэгжүүлж эхэлсэн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн хүрээнд Хонконгийн нутаг дэвсгэрт өргөн хамарсан баривчлан саатуулах ажиллагааг явуулжээ. .

Хонконгийн Ардчилсан намын Facebook хуудсанд нийтэлснээр өнгөрсөн жил ардчиллыг дэмжигч нэр дэвшигчдийг сонгох анхан шатны санал хураалттай холбогдуулан баривчилгаа явуулсан гэж мэдээлжээ. .

Хонконгийн сөрөг хүчний намуудын эвлэл өнгөрсөн долдугаар сард хууль тогтоогчдын зөвлөлийн сонгуульд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийг тодруулахаар анхан шатны санал хураалтыг зохион байгуулсан юм. Уг санал хураалтыг хууль зөрчсөн гэж үзлээ.

Хэдийгээр есдүгээр сард Хонконгийн Парламентын сонгууль болох ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан. Хэрэв сөрөг хүчний бүлгүүд олонхийн суудал эзэлж чадвал Бээжингээс ирүүлсэн санал, ардчилал шинэчлэлтэд үзүүлж буй дарамт шахалтад хориг тавихад хангалттай эрх мэдэлтэй болно гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

virus
3 жилийн өмнө
122.201.31.154

korona virus bol hujaa nar hongkongyn boslogo darah gej gargasan virus gej boddog

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.