СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Булгантуяа: Ж.Эрдэнэбатын бус Монгол Улсын 3 сая иргэний эрх зөрчигдөж байна гэж олон улс харж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьж, ял оноосон асуудал нь хүний эрх зөрчсөн, тэр дундаа Ж.Эрдэнэбат гэх хувь хүний гурван эрхийг зөрчсөн байна гэж ОУПХ үзсэн. Үүнтэй холбогдуулж манай улсад MNG-08 тоот хавтаст хэрэг үүсгэсэн. Энэ үйл явцтай цаг хугацааны хувьд давхцаж Европын холбоо хүний эрх зөрчсөн орнуудтай, тэр дундаа тухайн орны төрийн өндөр албан тушаалтан, холбогдох бусад хүмүүст эдийн засгийн хориг арга хэмжээ авах шинэ журмыг батлаад буй. Энэ үйл явц манай улсын гадаад харилцаа, эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.

-ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхийг зөрчсөн байна гэж үзэж хэрэг үүсгэсэн. Энэ нь манай улсын гадаад харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-ОУПХ-оос хэрэг үүсгэснээс гадна анхаарал татаж буй бас нэг чухал асуудал нь Европын холбооноос саяхан шинэ бодлогыг бас зарлалаа. Хүний эрхийн асуудлыг гадаад харилцаа болон ОУ-ын хамтын ажиллагаандаа нэн чухлаар тавина гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл өмнө нь тухайн улсын засаглалыг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байна уу үгүй юу гэх заалтаар үнэлдэг байсан бол одоо хүний эрхийн асуудлыг хир дээдэлж байгааг минь харах нь. Энэ нь магадгүй манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа, зээл тусламж, худалдаа гэх мэт олон салбарт сөрөг нөлөө үзүүлэх байх.

Хамгийн эхний жишээ бол парламентын дархлаа. 3,3 сая хүний эрх ашгийг төлөөлж байгаа парламентэд хүний эрх зөрчигдөж байгаа юм бол Монгол Улсын жирийн иргэдийн эрх ашиг үүнээс илүү зөрчигдөж байна гэж олон улсын байгууллага, шинжээчид үзэх нь. Тухайн орны парламентын дархлаа муу бвал төр засаг нь төдий чинээ эмзэг хэврэг харагддаг. Үүнийгээ дагаад тухайн улс орны байдал ч эмзэг харагдана.

ОУБ-ын зүгээс Жаргалтулгын Эрдэнэбат гэдэг хувь хүний асуудал биш хүний эрхийн асуудалд онцгой анхаарал тавьж буй. ОУПХ-ны гишүүн орнуудын эрх үүрэг гэж бий. Эрх нь зөрчигдөж байгаагын эсрэг МУ-ын хууль сахиулдаг байгууллага юу хийж байна, хуулийн засаглал улс  төрөөс ангид байж чадаж байна уу үгүй юу гэдгийг харж байна. Хэрэв чадахгүй байвал ОУПХ дүгнэлтээ гаргана. Хүний эрхийг дээдлээгүй байна гэдэг шийдвэр гарах юм бол том асуудал үүснэ. Ганц хүний биш сонгогчдын, ард түмний эрх ашиг хөндөгдөж байна гэдэг нь харагдана.

-Европын холбоо манай улсыг хүний эрх зөрчдөг гэж үзвэл тухайн холбогдох албан тушаалтанд виза олгохгүй, улс орноороо дамжин өнгөрүүлэхгүй, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хориг тавина гэх мэтийн арга хэмжээ авах юм уу?

-Санкцууд нь тодорхой болоогүй байна. ОУ-ын хамтын ажиллагаа, дараа дараачийн гадаад харилцаандаа “Хүний эрх зөрчсөн эсэх” гэх заалтыг нилээн том үзүүлэлт болгож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ОУ-ын хамтын ажиллагааны цаана эдийн засаг, дипломат харилцаа орно. Мэдээж бид нар Европын холбооны хоригийн хамгийн эхний шийдвэрийн золиос болж хоригт ормооргүй байна. Тийм учраас энэ удаагийн нэг УИХ-ын гишүүний асуудал ОУ-ын тавцан дээр хүний эрхийн асуудал болж хувирсан. Үүнээс болж Европын олон орны хоригт орж болохгүй. Дэлхийн эдийн засаг ийм хүнд байгаа үед ОУ-ын түвшинд нэр хүндээ алдмааргүй байна л даа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

тэнэгүүд баларч бгаам бна даа хорьж бхад нь дуугараагүй бж одоо олон улс анхаараад эхлэхээр бүгд сандралдаад олон 7 юм яриад л

зочин
3 жилийн өмнө
202.179.21.251

Төрөөс хулгайлсаар хагартлаа бхяжчихсан мөнгөтөй болчихсон Манан хужаагийн эрлийзүүдийн мафийг монголчууд монголын төр засаг хууль шүүх байтугай дэлхий хууртагдаж дийлэхгүй шоронгоос гаргахын бнадоо.Шорондоо үхтэлээ тансаглаж шоронгын дээгүүр мөнгөөрөө даналзаж элдвийн хоол ундаар өарийгөө бордож байгаад л хэлмэгдлээ гээд л гарах юм бнадоо.Цаашид энэ улс манан мафигаа дийлэх юмуу даа. Дандаа хятадын эрлийзүүд бүлэглэчихсэн бна гээ биздээ.Ли чи шин ээсээ авахуулаад Нямдорж гуай шужд нүүр лүү харж байгаад хэлж бна лээ дэн

Энэ бузар худалч жингэрийг зайлуулаачээ!
3 жилийн өмнө
202.126.89.139

Эргүүү авгай, хонгилын бууны нохой!!!!!! Хулгайч нарааа барьлаа гэб ЕХ хориг тавих ууу!! Харин ч дэмжээд хар, саарал жагсаалтаас гаргасан !!!! Энэ бузар жингэрийг зайлуулаачээ!

Мөнх
3 жилийн өмнө
103.57.95.237

Энхболдыг унагах гээд солиорч байхдаа засагийн газарыг нь унагааж шорон орон болоо биздээ, танай намын төрийн эрхийн төлөөх тэмцэлийн үр дүн одоо тэгээд шүүгчид хуульчидийг буруутгах гэнэ

Зочин
3 жилийн өмнө
103.26.194.225

Шүүгч нь тэгээд шүүгч шиг байх нь яасын... Шүүгч зөвхөн хуульд захирагдах ёстой биздээ, эргүү эргүү шийдвэр гаргаад одоо тэгээд хэн буруутайн чхшиг

Зочин
3 жилийн өмнө
59.153.114.101

МОНГОД улсад хууль бол хууль мөрдөгдөх ёстой хийсэн хэрэг гэм бурууг шүүх тогтоосон л юм бол хийсэн хэргийнхээ төлөө ялаа эдлэх нь шударга зарчимд нийцнэ шүү дээ

Зочин
3 жилийн өмнө
64.119.20.161

зочин Нэг хүнийг. сонгуул оруулахгүй гээд хүний эрх зөрчөөд гэх мэт олон эрх зөрчөөд тэдэнд. яагаад үйлчилдэггүй юм бол. Энэ. асуудалд Булгантуяа хариулалт өг. Сэтгүүлч. нар. хариу аваад. ард түмэнд. мэдээлэл. өгөөч.!

Зочин
3 жилийн өмнө
89.144.203.190

Hunii erhiig ter dundaa huuhed emegteichuudee deedelj hundetgen 1 nomert awch uzdeg EU holboo manaihiig ugaasaa hulhi huulia baridgui gd meddeg bha. Thr odoo dotroo bodoltoi dooroo suuritai bj surah tsag bolson. Emegteichuud huuhdee ehleed huuliin zuw zaaltaar hamgaal! Daraa n hunii erh yahaar er n zurcbigduud bdgig sudla! Delhiid medleggui mulguugaa gaihuulsan teneg2 huuliin tusul ene ter gj bainga gargaj huniig helmegduulj huuhdiig huchirhiiluulj bha bolih heregtei. Iim asuudlaar visa awch chadahgui bol uursduu hohirno gdge medreesei.

Зочин
3 жилийн өмнө
59.153.114.169

Buruu tai n togtoogdson l horih n Zuitei shde

бзд
3 жилийн өмнө
66.181.184.218

12сарын 31-01.01 шөнө гэр бүлээрээ шанпанскаа буудуулчаад хоол салат идээд байж байтал хаалга нүдээд болдгүй ээ дурангаар хараад танихгүй согтуу хүн айл андуураад байгаа болоотой зөндөө учирлаж хэлээд явахгүй хаалга нүдээд байхаар нь 102 цагдаа дуудсан нэлээд удаж байгаад 2 цагдаа ирсэн нөгөө хүн байдгүй цагдаатай зөрсөн бололтой. цагдаад учрыг хэлсэн чинь хорио цээрийн үед гадны гутал хувцастайгаа шавар шавхайтай гутлаар өрөөнүүд шалгаад хүүхдийн дэргэд согтууруулах ундаа ( шанпанск) хэрэглэсэн байна, бид дуудлагаар ирээд хоосон буцаж болохгүй таныг хэлтэс дээр очиж мэдүүлэг авчаад буцаагаад хүргээд ирнэ гэхээр бид шинэ оноор эхнэр өндөр настай ээж хүүхдүүдтэйгээ байна явахгүй гэтэл гэр бүл хүүхдүүдийн дэргэд зодож гавлаад нүцгэн эрүүлжүүлэх байранд хорьсон.!! 20 м2 хүрэхгүй өрөөнд 20 гаран хүн маскгүй бохир заваан!! юу болоод байнаа гэтэл хүнгүй маш хүйтэн өрөөнд нүцгэн намайг оруулж гавлаж байгаад ухаан алдтал зодож хэд хэдэн удаа боолт хийж зодлоо. өглөө нь цагдаагийн шаардлага биелүүлээгүй хуурамч дуудлага ... баривчлана шүүхээр оруулна гэх зэрэг дарамтлаад эцэст нь 300 мянгаар торгож гэр бүлийн хүчирхийлэл гэсэн заалтанд сулаллаа. юу вээ үнэхээр амиа хорломоор байна!! ийм нийгэм ийм төр ийм хууль цагдаагийн байгуулага албан хаагч байхуу. бид цар тахал хөл хорионы үед гэрээсээ гарахгүй гадны хүн ч оруулахгүй дэглэм барьж, танихгүй согтуу хүн хаалга нүдэж өшиглөөд байхад цагдаад хандсан!!! цагдаа өөрсдөө хүчирхийлэгч!! өндөр настай ээж , бага насны хүүхдүүд эхнэр минь байхад гэр дотор зодож гавлаад үр хүүхдүүд ээж ханийг минь уйлуулаад нүцгэн хүчээр авч явж болох уу. би хуурамч дуудлага өгөөгүй шинэ жилийн шанпанскаа дуусгаа ч үгүй байсан. цагдаа хуулийхан арай дэндэж байна. цагдаа нарт зодуулснаас эрүүл эрхтэн байхгүй! бүх бие хөх няц толгой өвдөж ханиалгаж халуураад босож чадахгүй байна. Цагдаа нараа зарим нэг нь арай алуурчин хүн ёсны харилцаа хүн чанар байна уу.

Зочин
3 жилийн өмнө
202.179.25.193

Өнгөрсөн борооны дараа цув нөмрөнө гэдэг болж байна.Ингэж ажилласан шүүх шүүгч нь тодорхой

ZOCHIN
3 жилийн өмнө
66.181.161.77

UURXAI ZARSAN GISHUUNI YABDAL N 3N SAY IRGENII ERXED UYN XAMAATAI

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.