СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-06

LIVE: Коронавирусийн халдварын 41 тохиолдол шинээр батлагдлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1349 болоод байгаа юм. Үүнээс 887 хүн эдгэрч 451 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, хүнд 13, хөнгөн 297 хүн байгаа юм. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа лхагва  гарагийн ээлжит хэвлэлийн бага хурлаар “2021 нэгдүгээр сарын 5-ний өдөр улсын хэмжээнд нийт 16377 хүнд PCR шинжилгээ хийхэд 41 хүнд халдвар илэрсэн. Энэхүү тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд таван тохиолдол нь тусгаарлалтад байсан.

Ингээд "Ачтан" эмнэлгийн голомтоос нийт 16 хүнээс халдвар илрээд байгаа бөгөөд эмнэлгийн 88 хүнийг ажиглан тусгаарлаад байна. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хоёр жолооч, тусгаарлалтад байсан гурван хүнээс халдвар илэрсэн. Түүнчлэн халдвартай иргэний гэр бүлийн хүн Цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан. Ингээд тус газрын ажилтнуудаас шинжилгээ авахад хоёр ажилтанаас халдвар илэрсэн нь тогтоогдсон. Бусад тохиолдлууд БЗД-ийн эмнэлгийн голомтоос улбаатай тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс илэрсэн.

“Ачтан” эмнэлгээс шинэ голомт үүссэн. Батлагдсан тохиолдлуудын эмч ажилтны гэр бүлээс халдвар илэрсэн. " гэсэн юм. 

Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 853, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 408 байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.