СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Арменийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Их Британийн Лондон хотод гэр бүлийнхэнтэйгээ шинэ жилийн амралтаа өнгөрүүлж буй Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян коронавирусийн халдвар авсан болохыг Ерөнхийлөгчийн Гүйцэтгэх албанаас өнгөрөгч мягмар гарагт мэдээлжээ.

Гүйцэтгэх албаны мэдэгдэлд "Ерөнхийлөгч Армен Саркисян шинэ жилээ Лондонд гэр бүл, ач зээ нарын хамт өнгөрүүлсэн. Мөн тэрээр Лондонд хөлдөө мэс засал хийлгэсэн бөгөөд энэ нь амжилттай болсон. Гэвч Ерөнхийлөгчид шинэ коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Түүний шинжилгээний хариу "Эерэг" гарсан. " гэсэн байна.

2018 онд Арменийн Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Саркисян Их Британи дахь Арменийн Элчин сайдаар ажиллаж байжээ. Түүний гэр бүлийн зарим гишүүд одоо ч тэнд амьдардаг аж.

Армени улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 324 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тоо 160,544-т хүрсэн бөгөөд одоогоор 2,878 хүн нас бараад байна.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.