СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-06

Ачтан эмнэлгийн эмч, ажилтнуудыг тусгаарлах байр руу шилжүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ачтан эмнэлэг дээр КОВИД-19 халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд Улсын Онцгой комиссын шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг өчигдөр орой тусгаарлах байр руу шилжүүлжээ.

Тус эмнэлэг ажилтнуудаа 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс нийт 9 эмч, ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан болохыг ЭМЯ-наас мэдээлсэн. 

Ачтан эмнэлэг 12-р сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, тандалт хийж байсан..

Иймээс 12 сарын 15-наас хойш “Ачтан-Элит клиник” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох түргэн оношилгооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.