СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-05

ТУСГААРЛАГДСАН ЭМЭГТЭЙ: Бидэнтэй яг малтай адгуустай харьцаж байгаа мэт хандлага гаргаж байгаад гомдолтой байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Франкфурт -Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирж “Амар” зочид буудалд байрласан хүмүүсээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Харин Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн эмэгтэй манай редакцтай холбогдож ямар нөхцөл байдалд байгаа талаараа мэдээлэл хүргэлээ.

Тусгаарлагдаж буй эмэгтэй:

Би МИАТ-ийн онгоцоор арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Франкфуртын нислэгээр эх орондоо ирсэн. Тухайн нислэг 13 цагийн турш үргэлжилсэн их хүнд нислэг байсан.

Ингээд эрүүл, өвчтэй нь тодорхойгүй тэр олон хүмүүс бүгд нэг танхимд холилдоод арайхийн иртэл биднийг “Амар” гэх зочид буудалд буулгасан. .

"Амар" зочид буудлын өрөө хүйтэн байсан учраас тусгаарлагдаж буй хүүхэд өвлийн гутал хувцастайгаа зогсож буй нь

Тухайн буудалд байрласан 14 хоногийн хугацаанд хүүхэд маань үргэлжийн өвлийн гутал хувцастайгаа л байсаар гарсан. Гэхдээ би “За яахав, 14 хоног л тэсчихвэл гэр рүүгээ харина. Гэр бүлийнхэнтэйгээ уулзана” гэж бодоод энэ талаар нэг ч удаа гомдол мэдүүлж, хэл ам татлахгүй байсаар 14 хоносон.

"Амар" зочид буудлын цонхоор салхи сийгэж цантсан байдал

Өрөөндөө дулаахан байхын тулд үс хатаадаг сэнс хүртэл ажиллуулж байсан үе бий. Ингээд нэгдүгээр сарын 01-ний өдөр гарна даа гээд хүлээж байтал гэнэт бужигнаад явчихсан.  Эмнэлгийн үүдэнд баахан эмнэлгийн машинууд эгнэж зогсоод .

Тусгаарлалтад орсон хүмүүст өгдөг нормын хоол

“Биднийг хааш нь авч явах гэж байгаа юм. Яг аль өрөөнд байсан хэдэн хүнээс тэр вирус илэрсэн юм бэ? Би л гэхэд дөрвөн удаа шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан шүү дээ” гэхэд “Бид ч гэсэн мэдэхгүй байна” гэж хэлээд авч явсан. Улмаар “Ворлд Монголия” гэдэг газарт шилжүүлж авчирсан.

Ингээд энд байрлуулах хугацаанд биднээс нэг ч удаа шинжилгээ авахгүй дөрөв хонож байна. Хоол зөөж авчирсан эмчээс биднийг гаргах болж байна уу гэж асуухад “Тэрийг мэдэхгүй. Хэрвээ та нараас авсан шинжилгээний нэг нь л эерэг гарвал бүгдийг чинь дахин 14 хоног тусгаарлана” гэж хэлсэн.

Чин үнэнийг хэлэхэд бид гадаад улсаас өвчин чирч ирээгүй. Харин тэгж яривал . Өөрсдөө эмч нар нь дэглэм журмаа сахиагүй атлаа “Франкпуртаас ирсэн хүмүүс дэглэм сахиагүй. Өрөө хоорондоо хэсэж байгаад нэгэндээ коронавирус халдаасан” хэмээн худал мэдээллийг нийгэмд цацаж байгаад гомдолтой байна.

"Амар" зочид буудлын хивсэн доороос гарсан хог

“Амар” зочид буудалд байрлаж байсан хүмүүсийг хоёр хувааж нэг хэсгийг нь “Ворлд Монголия” нөгөө хэсгийг нь Модны-2-т байрлах нэг газарт байрлуулсан. Миний одоо байрлаж буй “Ворлд Монголия” зочид буудал маш тав тухтай, цэвэр тохилог байгаа. Харин модны-2-т очсон нөгөө хэсэг маань дундын групп чатдаа “Бид “Амар” зочид буудлаас ч долоон дор газар ирчихлээ. Өрөөндөө суухаар даараад хөнжлөөсөө ч гарч чадахгүй хэвтэцгээж байна. ”  хэмээн бичицгээж байна.

Онцгойгоос биднийг үргэлж дарамталж “Та нар наад групп чатаа хаа. Битгий олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргээд бай” хэмээн дарамталж байна. ЭМЯ-аас мэдээлэл өгөхдөө “Франкпуртын нислэгээр ирсэн хүмүүс л өрөө өрөөгөө дамжин гүйж байгаад нэг нэгэндээ өвчин халдаасан” мэтээр гүтгэж байгаад үнэхээр гомдож байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.