СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-02

ЭМЯ: "Мөнххада" компанийн дөрвөн ажилтнаас коронавирусийн халдвар нэмж илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ХӨСҮТ өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 11,152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс долоо нь Франкфуртээс тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсээс илэрсэн байна. Амар зочид буудалд тусгаарлагдаж байгаа тав, Жаргалантад тусгаарлагдаж байгаа хоёр хүнээс илэрсэн. .

Мөнххада компанийн дөрвөн ажилтнаас халдвар нэмж илэрлээ. Энэ голомтоос нийт зургаан хүн халдвар авлаа. Халдварын эх уурхайг шинжилж байна. Ингээд тус компанийн 35 хүнийг ажиглан тусгаарлаж эхэлсэн. Мөн .

Бусад тохиолдлууд өмнөх голомтуудын хавьтлууд байгаа бөгөөд иргэд гэр бүлээрээ халдвар авах тохиолдол их байгаа юм. .

Цар тахлын вирус маш хурдан тархах эрсдэлтэй байгаа тул иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй. Өмнө нь орж ирсэн вирусийн тархах эрсдэл намжмал, агууламж бага байсан бол энэ удаа шинээр тархаж байгаа вирус мэдрэг, агууламж өндөр, идэвхтэй байна. Хэдийгээр иргэд ЭМЯ-ы заавар зөвлөмжийг дагаж байгаа ч гэр бүлдээ нэгнээ урих, машиндаа 2 3-аар архи дарс уух, байрны найр хийх зэрэг бөөгнөрөл үүсгэж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Тухайлбал өнгөрсөн шөнө гэр бүлийн 3 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд эх үүсвэрийг судалж байна. Уйдаж нэгнээ урьдаг асуудлаа хойш тавьж анхаарахыг ЭМЯ-аас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.