Иран улс энэ долоо хоногийн эхэнд ураны баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээнд заасан хэмжээнээс бараг дөрвөн хувиар илүү юм.
Уг шийдвэр нь АНУ-тай таагүй байсан харилцааг улам бүр хурцатгаад байна. Тэгвэл даваа гарагт Ираны тал Өмнөд Солонгос улсын далбаатай химийн бодис тээвэрлэж байсан хөлөг онгоцыг саатуулсан тухай мэдээлжээ.
HANKUK CHEMI (IMO:9232369) химийн бодис тээвэрлэгч хөлөг нэгдүгээр сарын 4-ний өдөр Гормузын ойролцоо Оманы тэнгист сэлж байгаад Ираны албаныхны шаардлагаар Ираны усан хилд орж ирсэн байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын мэдээлснээр хөлөг дээр багийн 20 гишүүн байгаагийн тав нь Өмнөд Солонгосын иргэд ажээ. Тэдгээр багийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалж, хөлөг онгоцыг тавьж явуулахыг Өмнөд Солонгосын элчин сайдын яамнаас шаардсаар байна.
Ираны төрийн мэдлийн агентлагуудын мэдээлж байгаагаар химийн бодис тээвэрлэсэн хөлөг онгоц Персийн буланд хүрээлэн буй болон химийн бохирдол үүсгэсэн байна. Энэ явдал нь АНУ Ираны хувьсгалт гвардын генерал Касем Сулейманийг Багдад хотод хороосон хэрэг гарснаас яг нэг жилийн дараа, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас гурван долоо хоног орчмын өмнө тохиожээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
орчуулга гэж арай арай. редактор гэж амьтан байдаг уу?
орчуулга гэж арай арай. редактор гэж амьтан байдаг уу?