БЗД-ийн 23-р хорооны 150 айл албан ёсны тог цахилгаангүй, айлаас утас татаж өдөр хоногоо аргацааж байна. Эдгээр өрхүүд багадаа хоёр жил, цаашилбал арваад жил улсаас тог цахилгааны асуудлыг шийдүүлж чадахгүй аж төрж байгаа аж.
Тус хорооны Засаг дарга “Өнгөрсөн онд 150 орчим өрхийг цахилгаанд холбох под станц барьсан ч сүүлийн 6-7 сар холбож өгөлгүй удаж байна. Холболтын асуудлыг шийдүүлэхээр ханддаг ч тодорхой шийдвэртэй хариу өгдөггүй” гэсэн юм.
Цахилгаангүй 150 өрхийн хувьд холоос утсаар тогоо авдаг учраас тогны хүчдэл муугаас гадна сард 30-40 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт өгдөг байна. Тогны хүчдэл муу тул хөргөгч болон 2-3 цахилгаан хэрэгсэл нэгэн зэрэг залгах боломжгүй байдаг талаар иргэд дурдсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.