СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-05

LIVE: Я.Буянжаргал: “Ачтан-Элит клиник” эмнэлгийн есөн хүнээс халдвар илэрсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас “Ачтан-Элит клиник” эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Ачтан эмнэлэг 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд 3-ны өдөр нийт ажилчдаасаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан байна. 

Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан сорьцыг PCR шинжилгээнд хамруулсан. Өнөөдрийн байдлаар нийт шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс 9 эмч, ажилтнаас коронавирус илэрсэн байна.

Цаашдаа тандалт судалгааг үргэлжүүлнэ. Ачтан эмнэлэг нь нийтдээ 134 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. Арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасаг ажиллаж байсан байна. Арванхоёрдугаар сарын 18-наас амбулториор үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг үзэж, асуумж тандалт хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгч нараасаа бүгдээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байсан байна. .

ЭМЯ-наас арванхоёрдугаар сарын 15-наас хойш Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд, хэвтэн эмчлүүлсэн хүмүүс гэрийнхээ ойролцоох түргэн оношилгооны цэгт очиж шинжилгээ өгөхийг хүсч байна. Шинжилгэээ өгөхөөр очихдээ иргэд амны хаалтаа зүүж, зайгаа барих хэрэгтэй юм" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.