СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жулиан Ассанжийн хэргийг АНУ-д шилжүүлэхгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц баримт материалыг дэлгэсэн Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Лондонд баривчлан саатуулаад байгаа. Түүний хэргийг АНУ шилжүүлэн авах хүсэлтэй байгаа ч эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн шилжүүлэх боломжгүй гэж Лондоны шүүх шийдвэрлэжээ.

Их Британийн шүүхийн шийдвэрээр Ассанжийн сэтгэцийн эрүүл мэнд хүнд байгаа бөгөөд АНУ-д шилжүүлсэн тохиолдолд амь насаа егүүтгэх өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа Америкийн тал илэрхийллээ. .

Ассанж Белмаршийн хорих газарт буцаж очих бөгөөд лхагва гарагт батлан даалтад суллагдах хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна. Хэрэв Ассанжийг АНУ-ын талд шилжүүлбэл 175 жил хүртэл хоригдох ял сонсож магадгүй гэж өмгөөлөгчид нь таамаглаж байгаа юм.

Гэсэн хэдий ч Америкийн Засгийн газар түүнд 4-6 жилийн хорих ял оноохоор төлөвлөсөн гэж мэдэгдсэн. Жулиан Ассанжийг Афганистан, Иракийн дайнтай холбоотой АНУ-ын армийн мэдээллийн сангийн нууц мэдээ мэдээллийг хулгайлж олон нийтэд ил тодоор нийтэлсэн зэрэг 18 зүйл хэрэгт буруутгаж байгаа.

Тэрээр 2012 оноос 2019 оны дөрөвдүгээр сард баривчлагдах хүртлээ Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнол хүсч байсан юм.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.