ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг талаар ээлжит мэдээллээ танилцууллаа.
Сүүлийн 24 цагийн байдлаар манай улсад нийт 11581 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнээс халдвар илэрсэн.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 12, өвчилсөн сувилагчийн гэр бүлийн хамаарал бүхий дөрвөн хүн халдвар авсан бол үлдсэн нь тусгаарлагдсан хүмүүсээс илэрчээ.
Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1308 болсон. Түүнээс 884 нь эдгэрсэн байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нийт 413 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд гурав, хүнд 12, хүндэвтэр 126, хөнгөн 272 хүн байна.
2021 оны 1-р сарын 4-нд зүрхний архаг дутагдалтай, доод мөчдийн судасны бөөгнөрөлтэй 76 настай эрэгтэй хүн коронавирусийн халдвараар оношлогдож тав дахь өдрөө эмчлүүлж байгаад нас барсан.