СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-05

Ц.Элбэгдоржийн “цод” буюу тэр Х.Баттулгатай ямар тохироонд хүрсэн бэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ард түмэн COVID19, улстөрчид Ерөнхийлөгчийн сонгууль гээд бужигнаж байна. МАН-ынхан У.Хүрэлсүхийнхээ амыг харж байгаа бол АН-ынхан хэнийгээ ч харахаа мэдэхгүй болжээ.

2000 онд нэгдэж АН-ыг байгуулсан таван нам өнөөг хүртэл хувьсахдаа дахиад өч төчнөөн “төллөж”, олон фракц үүсгэжээ. Нэг нь сэхэж, нөгөө нь мөхөж явсаар АН-ыг нийлж бүрдүүлж ирсэн. 

Ер нь бол яг өнөөдрийн хувьд АН хаана байна вэ? Ингэж гишүүд нь хүртэл асуугаад эхэллээ. 2016 оны их ялагдлын дараа шинэ дүрэмтэй болж, түүнийхээ дараа таван нэр дэвшигчээс С.Эрдэнэ АН-ын дарга болж байлаа. 2020 оны сонгуульд АН дахиад ялагдсан. Маргааш нь С.Эрдэнэ тамгаа дэд дарга Ц.Туваандаа өгөөд явсан. 

2020 оны төгсгөлөөр МоАХ зүгээс АН-ын X Их хурлыг цахимаар зохион байгуулж, намын дүрэмд өөрчлөлт оруулснаар энэ намын эрт эдүгээгийнхэн сэргэж ирэв. Одоо тамганы хэрүүлтэй байна.

АН-д одоо Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гэсэн лидерүүдтэй хэсгүүд хүчтэй ажиллаж байна. Хэн дийлсэн нь намаа авна, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг гаргаж ирнэ. 

Цаагуураа бол өнөөдөр хүчтэй байгаа, Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг нөгөөдүүл нь нэг тал болж зогсчихоод байгаа гэх юм билээ. Энэ нь ч зарим үйл явдлуудаар нотлогдоод байгаа юм.

Гэхдээ эдэн дотроосоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түрүүлж “нүүдэл” хийлээ. Он гарангуут Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Торт, шампаанскны ярианаас салж чадаагүй байсан үе болоод ч тэр үү .

Тодруулбал, АН-ын дүрэмд одоогийн Ерөнхийлөгч өөрөө хүсвэл өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэсэн агуулгатай заалт хүртэл орж, Ерөнхийлөгч Х.Баттулгын эмзэг цэгийг ил гаргаж ирсэн юм. Үүн дээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тоглолт хийж “хүү” түлхэж, “цод” гэв.

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ “нэр дэвшилт” таалагдаагүй ажээ. Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ердөө уржигдар, өчигдөр яриа хөөрөө болж, ямар нэг тохироонд хүрсэн байна. .
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгаас яг юу хүссэн бэ гэдэг тодорхойгүй байгаа юм. Олонд ил байгаагаар бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх хэрэг бий. Хувирч, хөвөрсөөр одоо юу болж дууссан, хуулийн аль шатанд байгаа вэ гэдэг тодорхойгүй болсон.. Магадгүй, энэ хоёр нь тохирооны хоёр тал байж мэдэх юм.

Б.ДАМДИН-ОЧИР

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (19)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
4 жилийн өмнө
172.58.78.198

Luivarchin elbegdorj ecsiin mehee hiij Hyrelsyhtei tohorson yum baina.Battulga bol luivarchdiig urshuuhgyi.Hyerlsyh bol ard olnii itgeliig aldsan.bygdeeree Battulgiig demjicgeeye.

Зочин
4 жилийн өмнө
202.179.21.213

Хуцна биз өмхий хужааг чи ганцаараа дэмж бүх шүүгчид нь луйварчдынх ялыг хөнгөлсөн балагтулга ийм хүн

Зочин
4 жилийн өмнө
202.126.90.25

Хол очиж хуцаарай.Наад Батлагаас чинь салахын түүс болж байхад чинь

зочин
4 жилийн өмнө
94.230.246.6

жонхууг яаралтай огцоруулахгүй бол улс маань дууслаа

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.63

А нам айж байх шив

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.83

Шүүх прокурыг ерөнхий сайд мэддэг юмуу ерөнхийлөгч мэддэг юмуу аль нэг мэддэг нь шударга бус байна.

Зочин
4 жилийн өмнө
202.21.108.213

Хэрэг наймаалцаж Монголчуудаар тоглох юм бол Батулгад хар гэрийн хаалга нээгдэх болно.

Зочин
4 жилийн өмнө
66.181.189.69

Элбэгдорж цод л гэж чадна мадлаж чадахгүй. Баттулга тохирно гэж байх ч гүй Эби горьдож байгаа юм хөөрхий

Монгол Иргэн
4 жилийн өмнө
66.181.176.155

"ЛАМГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУРАВ" гэгчээр Харийн хүний өвөрт шургалсан ОЮУНГЭРЭЛ АВ_ГАЙ одоо юу вэ... Ингээд МУ-ын үндэсний аюулгүй энэ авгайтай хамт харийн хүний эрхэнд орох юм уу...??? АВ_ГАЙ та БОЛЬЖ ҮЗ ДЭЭ... ДЭМЖИХГҮЙ за юу...

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.63

Ямартай ч нэгэн цагт элбэгдорж гэдэг хүний ард ажиллаж бсан хүн одоо ерөнхийлөгчид нэр дэвших гээд ч хэрэггүй. Одоол гэнэт улс орныхоо эдийн засгийг авч явах санаа төрж гэнэ. Мөрөөрөө байсан нь дээр биз дээ. ерөнхийлөгч болох дайны ухаан ч бхгүй шүү дээ.харин тэр жорлон төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаадад сургууль төгсөөд л ерөнхийлөгч болдог бол тийм хүмүүс хэдэн зуугаараа бна монголд.

Монгол
4 жилийн өмнө
66.181.176.155

ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ"- ийн НУУДГАЙ, туршуул ОЮУНГЭРЭЛ... ЗАЙЛ...

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.63

Оюунгэрэл ээ! Улсаараа битгий тогло. Чадахгүй юмаар битгий оролд

Zochin
4 жилийн өмнө
66.181.161.32

Jenkogoos Elbegee yajch bodson iluudee..

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.63

Улсын баялагийг цөлөмдөгөөрөө 1-рт орно элбэгдорж. Бас чихэнд наалдахгүй үг хэллэг хэлдэгээрээ 1-р байр

Zochin
4 жилийн өмнө
103.57.94.65

Elbegee novshiig holiig ni gozolzuulaad barij shorond hataah heregtei dee

Irgen
4 жилийн өмнө
49.180.236.183

Shaah yumaa

zochin
4 жилийн өмнө
64.119.16.55

Saihan shaadag gar bichij dee. Oyungerel uhsen atsaaraa aidgiin. namaas ugaasaa garch chadahgui shd. Tegeed ch AN olon ner devshigchees songono gesen. Battulga dahij ner devshuuleh erhtei l baigaa

Зочин
4 жилийн өмнө
202.9.41.51

Энэ улсын модыг бариулахаас нааш салахгүй хятад, сингапурын тавиулууд ёстой бүтэхгүй хоёр до. Элбэгээ, Баттулга хоёроос хор л гарахаас тос гарахгүй. Эдний хэн нь ч хэрэггүй.

Дамдиночир гэж
4 жилийн өмнө
202.55.188.99

Зоргоороо шуудаг банди байнаа гах гах гах

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.