Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд манай улсын эрчим хүчний системийн оргил ачаалал 1,202 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өсжээ.
Ачааллыг хаахаар ОХУ-аас 190 мегаваттыг импортлон авсан. Харин бага ачаалал нь 926 МВт байв. 17-19 цагийн хооронд үргэлжилж буй оргил ачааллын үед л цахилгаанаа хэмнэж чадвал импортоос эрчим хүч авах нь багасна.
2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд системийн оргил ачаалал 1296МВт хүрсэн байна. Үүнээс харахад 100 хувь ахуйн хэргэлээ 200-250МВт огцом нэмэгдэж орж иржээ. Ахуйн хэрэглээнд хэмнэлт хийж, эрчим хүчээ зүй зохистой хэрэглэх хэрэгтэй байна. Цаашид гадна агаарын температур хүйтэрч байгаа тул станцын ачаалал нэмэгддэг.
Таны хэрэглэж буй илүү хэрэглээ өөр нэгний цахилгааныг хязгаарлана.
УБЦТС ТӨХК дэд захирал н.Бат-Эрдэнэ "Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэл хот 770МВт ачаалал авсан нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс орон сууцны хороолол өмнөх оны мөн үеэс 14 хувиар буурсан байна. Эсрэгээрээ гэр хорооллын хэрэглээ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн үзүүлэлттэй байна" гэв.
Өнгөрсөн сард хийсэн 362500 цэгийн бичилтэнд судалгаа хийж үзэхэд хэргэлээ нь өмнөх оны мөн үеэс 2-100 дахин өссөн 36034 хэрэглэгч байна. Эдгээр айл өрхийн төлбөр хэрэглэсэн хэмжээгээрээ өссөн гэсэн үг. Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн 10 хувь нь өндөр хэрэглээтэй гарсан тул төлбөр нь бодогдсон. Үлдсэн 90 хувь хэрэглээ дунджаар гарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.