Дөнгөж 15 настайдаа дэлхийн тавцанд танигдаж байсан цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг ням гарагт насанд хүрчээ. Тэрээр 18 насныхаа төрсөн өдрөөр Твиттер хуудсандаа “төрсөн өдрийн мэнд хүргэж сайн сайхныг хүссэн бүх хүнд баярлалаа. Өнөө шөнө энэ хавийн уушийн газарт цаг уурын өөрчлөлт, сургууль завсардсан хуйвалдааны ард байсан хар бараан нууцыг дэлгэснээр та бүгдийг гонсойлгох байх. Миний чөтгөрүүд намайг удаан хугацаанд хянаж чадахгүй нь. Би эцэст нь чөлөөлөгдлөө” хэмээн хошигнон жиргэжээ.
Грета цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчээс гадна хандивлагч гэдгээрээ олонд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа. Гулбенкианы хүмүүнлэгийн шагналыг анх удаа хүртэж, шагналын 1,14 сая долларынхаа тодорхой хувийг коронавирустэй тэмцэж байгаа Брзилийн Амазоны оршин суугчдад хандивлажээ. Мөн Human Act-аас хүртсэн шагналынхаа 100,000 ам.долларыг НҮБ-ын Хүүхдийн санд Ковид-19-тэй тэмцэх үйлсэд зориулан хандивлажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өвчтэй хүүхэд шүү дээ зайлуул