Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд өвлийн хүйтэнд эвдэрч, зогссон цагаан өнгийн Toyota Prius загварын автомашиныг шинэ он солигдохын өмнө тоносон тухай мэдээлэл Facebook хуудсанд тавигдаад байсан юм. Уг мэдээлэл цахим орчинд тавигдсан даруйд олон нийтийн анхааралд өртөж, эвдэрч зогссон машиныг тоносон, хүн чанаргүй үйлдэл гаргасан этгээдүүдийг шүүмжилсэн тухай бид мэдээлсэн https://livetv.mn/p/269746 билээ.
Тэгвэл энэ хэргийг Хэнтий аймгийн харьяат 36 настай эрэгтэй Б, хадам ах 38 настай М-ийн хамт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагийн орчимд үйлдсэн болохыг тогтоожээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин хэргийн ул мөр цасанд дарагдаж хүндрэлтэй байсан хэдий ч хоёр өдөр, хоёр шөнийн турш хэргийг мөрдөн мөшгиж, мэргэжлийн ур чадвар гарган гэмт этгээдүүдийг илрүүлж чадсан байна.
Мөрдлөг шалгалтын явцад иргэн Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагаан өнгийн Prius маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт сум руу явах замд эвдэрч явах боломжгүй болоод Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Хурхийн бургас” гэх газарт үлдээгээд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр машинаа авахаар очиход аккумулятор, ком батарей, 3 ширхэг обудтай дугуй зэрэг тоногдсон байсан аж. Хулгай хийсэн этгээдүүд эд мөрийн баримтуудыг гэртээ хадгалж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МУНДАГ ЦАГДАА БАЙНА ШҮҮ
Ах дүү хамаатан садан удам судараараа хулгаич аан, эдниих ч өнгөрчээ