СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ромын пап хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг шүүмжиллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Ромын пап Францис коронавируст цар тахлын үед хорио цээрийн дэглэм зөрчсөн болон хилийн чанадад аялж амрахаар явсан иргэдийг шүүмжлэн буруутгаж байгаагаа илэрхийлжээ. .

Ням гарагт хэлсэн үгэндээ Ромын пап “цар тахлын үед хөгжилдөж, наргиж цэнгэхээр хил даван ниссэн хүмүүсийн тухай сонсоод сэтгэл өвдлөө. Тэд сайн хүмүүс боловч гэртээ дүрмээ сахиж байгаа хүмүүсийн талаар бодолцож үзсэнгүй. Энэ хүнд үед олон хүнд эдийн засгийн асуудал тулгарч, олон хүн өвдөж байна. Гэтэл тэд амралт, зугаа цэнгэлийг урьтал болгосон нь намайг их зовоолоо” хэмээн мөргөлийнхөө төгсгөлд ярьжээ.  

Ромын пап Ариун Петрийн талбайд олон нийтийн өмнө мөргөл үйлддэг боловч энэ удаад цар тахалтай холбогдуулан Апостолик ордны номын сангаас мөргөл үйлдсэн байна. Өнөөдөр дэлхий даяар коронавируст цар тахлаар 85 сая орчим хүн халдварлаж, 1,8 сая гаруй хүн нас бараад байгаа юм. Урьд өмнө хэлсэн үгэндээ пап амны хаалт зүүж, хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийг хурцаар шүүмжилж байжээ.

Энэ жил зул сарын мэндчилгээндээ пап харанхуй цаг үед гэрэл болон ассан коронавирусийн эсрэг вакцины нээлтийг сайшаан магтаж, хүн бүрт хүртээмжтэй байх ёстой гэдгийг сануулсан юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.