Цар тахалтай энэ үед орчны ариун цэврийг сахихыг зөвлөж байгаа. Гэвч БЗД-ийн 23 дугаар хорооны айл, өрхийн хогийг сүүлийн хоёр сарын турш нэг ч удаа ачилт хийж аваагүй байна.
Тус байршилд хоёр сарын өмнөөс хогон овоолго үүсэж, иргэд нян бактери үүссэн орчинд амьдарч буйдаа бухимдалтай байгаа юм. Иргэдийн хувьд хог ачуулах талаар холбогдох газруудад хандахад удахгүй ирж авна гэхээс өөр хариулт хэлдэггүй байна. Халдвартай энэ үед айл өрхийн хогийг долоо хоног болгон ачих хэрэгтэй талаар иргэд дурдаж байлаа.
БЗД-ийн 23-р хорооны засаг дарга Д.Энхтүвшин: БЗД-ийн Нийтлэг Үйлчилгээний Газар-4 ОНӨААТҮГ манай хорооны хогийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-ноос хойш ачилт хийж аваагүй. Хорооны иргэд өдөр болгон гомдол мэдүүлж байна. БЗД-ийн Нийтлэг Үйлчилгээний Газар-4 ОНӨААТҮГ-ын дарга болон албан тушаалтнууд солигдсоноос болоод хог тээвэрлэлт зогссон. Бид удаа дараа хандсаны эцэст манай хорооны хогийг хоёр машин ачихаар болсон ч нэг машин нь засвартай гэх тайлбар өгсөн. Цар тахалтай, халдвартай энэ үед хог тээвэрлэлт тасралтгүй байх хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.