СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ даяар дөрвөөс дээш хүний цугларалтыг хориглов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгос улс дөрвөөс дээш хүнтэй цугларалт зохион байгуулахыг хориглосон хоригийг бүх улс орон даяараа өргөжүүлж, нийслэл Сөүлд урьд өмнөхөөсөө хамгийн чанга хатуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлжээ.

Тус улсад сүүлийн үед дэгдээд буй халдварын давлагааны үеэр цар тахлын тархалт тогтмол өсөж, нас баралт эрс нэмэгдээд байгаа юм. болохыг Өмнөд Солонгосын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг мэдээлэв.

Сөүл хот болон хөрш зэргэлдээ бүсүүдэд хэрэгжүүлэх аж.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Чун Се Кюн тус улсын вакцинжуулалтын хөтөлбөрт бэлтгэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалсан байна. Тэрээр "Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг нь вакцин ирсэн мөчөөс хойших бүх үйл явц буюу вакциныг тараах, хадгалах, тарих, аливаа дэглэмийг дагаж мөрдөхөд бүрэн төгс бэлдэх хэрэгтэй" гэж Засгийн газрын хуралдаан дээр хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.