СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Трамп сонгуулийн дүнг луйвардахыг оролдсон утасны бичлэг ил болов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн санал тоолох үеэр шийдвэрлэх мужуудын нэг Жеоржиагийн өндөр дээд албан тушаалтан руу холбогдож саналын тоог будлиантуулахыг оролдсон нотлох баримт ил болсон байна.

Вашингтон Пост сонинд Ерөнхийлөгч Трамп Жеоржиа мужид Бүгд найрамдах намаас сонгогдсон нарийн бичгийн дарга Брэд Раффенспергер руу ярьсан нэг цагийн утасны бичлэгийг нийтэлжээ. .

Саналын савлагаатай, шийдвэрлэх мужуудын нэг Жеоржиад Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсан юм. Жо Байден сонгуулийн коллегийн 306 саналаар Трампыг ялснаас хойш Ерөнхийлөгч ямар нэгэн нотлох баримтгүй ч саналыг луйвардсан хэмээн олон тооны зарга үүсгэсэн билээ.

Гэвч АНУ-ын шүүх Байдены эсрэг 60 орчим заргыг хүлээж аваагүй ба 50 мужид явагдсан сонгуулийн дүнг албан ёсоор баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн юм. .

Байденыг саналын тоог луйвардсан гэж буруутгасан Трамп Брэд Раффенспергертэй утсаар холбогдохдоо “сонгуулийн дүнг эргүүлэх 11,780 саналыг олох хэрэгтэй байна. Чи тэдний юу хийснийг мэдэж байгаа. Чи энэ талаар мэдээлэхгүй байна. Энэ бол гэмт хэргийн зөрчил. Хэрэв энэ талаар мэдээлэхгүй бол та болон таны хуульч том эрсдэлд орно” гэжээ. Үүний хариуд Жеоржиа мужийн албан тушаалтан сонгуулийн дүн зөв байсан, эрхэм Ерөнхийлөгчийн сэрдлэг буруу, удахгүй үнэн тодорхой болно хэмээн хариулжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
192.82.73.29

Hervee yalsan bol yah bsan bol, ugaasaa l loser. Gonshignoson pizzda.

Зочин
3 жилийн өмнө
103.57.93.221

2021 онд санаа зовох маш олон асуудал байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.