СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-04

Хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 6-нд дуусна.
Өчигдөр ЭМЯ, МХЕГ, ОБЕГ зэрэг мэргэжлийн 11 байгууллага өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг Улсын онцгой комиссын ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг нэгтгэж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх юм. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зүгээс “Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногийн дотор хүн амын дундаас эх үүсвэр нь тодорхойгүй 18 тохиолдол гарч ирлээ. ” гэсэн юм. 

Өнөөдөр УОК, Засгийн газар хуралдаж, нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Saruul
4 жилийн өмнө
202.126.89.75

Bayrlalaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.