КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай. Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж тогтмол тандалт хийхээ ЭМЯ-аас онцлоод буй.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын дагуу НЭМҮТ, НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдэд “Байгууллагад суурилсан идэвхтэй тандалт”-ыг зохион байгуулж эхэлжээ.
Үүнд ажил, үйлчилгээгээ явуулж буй 32 байгууллагын 5974 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамруулсан байна.
Цаашид, НЭМҮТ дүүргийн онцгой комисстой хамтран олон хүн цугладаг байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудыг 7 хоног бүр шинжилгээнд хамруулж, тогтмол тандалт хийх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.