Йемен Улсын "Аден" нисэх онгоцны буудалд энэ долоо хоногийн эхээр Саудын Арабаас шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүд газардах үед хэд хэдэн дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлтийн улмаас дор хаяж 22 хүн нас барж, олон хүн шархадсан байна. Түүнчлэн тэсрэлтийн улмаас газарт том нүх гарч, нисэх онгоцны буудлын танхимд их хэмжээний хохирол учирсан гэнэ. Харин шинээр ирсэн Засгийн газрын бүх гишүүд аюулгүй байгаа гэж Йемений Ерөнхий сайд Маин Абдулмалек мэдэгдсэн юм.
Уг дэлбэрэлт пуужингаас үүдэлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хараахан дуусаагүй байгаа гэж тус улсын шинэ Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Раже Бади "CNN" агентлагт ярьжээ.
Тэгвэл Саудын Арабын зүгээс энэхүү дэлбэрэлтийн ард Ираны дэмжлэгтэй "Houthi" босогчид байгаа гэж үзэж байгаа юм. Харин тус бүлэг албан ёсоор хариуцлага хүлээгээгүй байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.