Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах сэтгэл догдлом энэ өдрүүдэд харилцагч танд баярын ширээгээ засах, хайртай дотны хүмүүстээ шинэ жилийн бэлэг бэлдэхэд тань худалдан авалт хийх хэрэгцээ шаардлага гарч байна уу? Тэгвэл Голомт банк харилцагчдадаа зориулан 2020.12.25-2020.12.31-ний өдрийг дуустал “Hello 2021” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна.
Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд та Голомт банктай хамтран ажилладаг томоохон байгууллагуудаар Голомт банкны дебит болон кредит бүх төрлийн картыг ашиглаад онлайн худалдан авалт хийн үнийн дүнгийн 21%-ийг буцаан аваарай. Харин та Голомт банкны карттай болж хараахан амжаагүй байгаа бол SocialPay аппликэйшнаар Виртуал картаа үнэ төлбөргүй хормын дотор захиалж идэвхжүүлээд онлайн худалдан авалт хийж, хөнгөлөлттэй урамшуулалд хамрагдаарай.
Өдөр бүр ямар байгууллагаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой тухай мэдээллийг харилцагч та Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудсаар авч, бэлгээ задлаарай.
Буцаан олголт 2021.01.07-ны дотор харилцагч таны худалдан авалт хийсэн картын дансанд орох ба урамшууллын үнийн дүн нь нэг харилцагчид 300,000₮ хүртэл байна.